황토현 전적지
Хуантухён жонжогжи Хуантухён жонжогжи нь шар шороогоор хучигдсан жижигхэн уул бөгөөд 1894 оны хөх морин жил Дунхаг шашны хувьсгалын үед Дунхаг шашны тариачин цэргүүд захиргааны цэргүүдийг илт давуугаар хөөн зайлуулж ялалт байгуулсан газар юм. 1894 оны 4 сарын эхэн, захиргааны цэргүүд тариачин цэргүүдийг хөөн зайлуулахыг оролдож эхэлснээр тариачин цэргүүд улмаар эсэргүүцэн 4 сарын 6-ны шөнөөс авхуулаад 7-ны үүр цайтал ширүүн тулалдаж томоохон ялалт байгуулсан юм. Улмаар тэр өдрөө Губүгийн засаг захиргааны төв хэсгийг эзлэн авч, Хындог, Гучан, Мүжаныг мөн адил эзэлсэн бөгөөд, тариачдын эхлүүлсэн энэхүү хувьсгалын гал Гёнсан, Чүнчоны бүс нутгийг хүртэл хамарч чадсан юм. Одоо энэ газар Хвантухён уулын нуруу хэсэгт хөх морин жилийн Дунхагийн хувьсгалд зориулсан дурсгалын цамхаг байрлах бөгөөд, энэхүү дурсгалын цамхагийн зүүн өмнөд захад Хуантухён тулалдааны талбарт зориулсан дурсгалын танхим байдаг. Цамхаг руу нуруугаа харуулан суугаад доош харвал замын эсрэг тал улаан шороон жижиг толгод болоод талбай харагдах ба энэ нь хүмүүст хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг аж.